Монголын үндэсний их сургуульд "Хятад-Монгол нөхөрлөл хятад хэлний төв" нээлтийн ёслол болов

2018-12-06

          11-р сарын 20-ны өдөр Монголын Үндэсний их сургуулийн 405 ангийн танхимд "Хятад-Монгол нөхөрлөл хятад хэлний төв" –ийн нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Тус нээлтэд БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны ерөнхий зөвлөх Ян Чин Дун, Улаанбаатар дахь Хятадыг соёлын төвийн дэд захирал Хасбагана, Монголын Үндэсний их сургуулийн захирал Сун Мин Зү, дэд захирал       , Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч Алимаа, Хятад хэлний тэнхимийн эрхлэгч Мөнхтуяа болон сургуулийн багш, сурагч нар , хэвлэл мэдээллийн ажилчид гэх мэт 100 орчим хүмүүс хүрэлцэн ирсэн байна.


1.JPG

               

Ерөнхий зөвлөх Ян Чин Дун Хятадын элчин сайд эрхэм Шин Хай Мин төлөөлөн Монголын Үндэсний их сургуульд "Хятад-Монгол нөхөрлөл хятад хэлний төв" нээгдэж буй хийгээд сүүлийн жилүүдэд сургуулийн амжилт бүтээл өндөр байгаад баяр хүргэж, 2014 онд Ши Жин Пин дарга Монголд албан ёсны айлчлал хийсний дараа хоёр орны нөхөрлөлийн харилцаа хурдацтай хөгжихийн сацуу хүмүүнлэгийн солилцоо аль хэдийн хоёр орны харилцааны чухал хэсэг болжээ. Монголын Үндэсний их сургууль бол олон улсын алсын хараатай нэр хүнд өндөр сургууль бөгөөд энэ удаагийн Хятадын элчин сайд яамны тусламжаар үүсгэн байгуулж буй "Хятад-Монгол нөхөрлөл хятад хэлний төв" нь Хятадын хэл соёлыг сонирхож судалдаг хятад хэлний багш, сурагчдад суралцах таатай орчинг бүрдүүлж өгч, хятадын хэл соёлыг суралцаж мэдсэнээр хятадын соёл урлагийг мэдэж ойлгон цаашлаад Хятад-Монгол нөхөрлөлийн харилцаанд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.


2.JPG



Монголын Үндэсний их сургуулийн дэд захирал Ширэв      ,  хэлсэн үгэндээ Хятадын элчин сайд эрхэм Шин Хай Минд Монголын Үндэсний их сургуулийг дэмжиж байгаад талархлаа илэрхийлээд цаашдаа Хятадтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хятад хэл заах арга зүйг дээшлүүлж,"Хятад-Монгол нөхөрлөл хятад хэлний төв" –өөр дамжуулан хятад хэлний мэдлэгээ дээшлүүлэх, Хятадын хэл соёлыг улам ойлгож мэдэхэд оюутан сурагчидаа уриалж, хоёр орны залуучуудын дунд харилцан ойлголцоход хувь нэмрээ оруулах болно хэмээжээ.


3.JPG

             

Монголын Үндэсний их сургууль нь Монголын хамгийн том хувийн сургууль бөгөөд олон улсын харилцааны тэнхимийн хятад хэлний оюутнууд 70 гаруй, хичээлээс гадна хятад хэл оюутнууд нь 200 гаруй байдаг юм. Сургуулийн сайн дурын хятал хэлний багш нь зочид, багш, оюутнуудад хятад хэл заах арга зүйг толилуулан үзэгчидээс урмын алга ташилт хүлээн авав. Монголын Үндэсний их сургуульд байгуулагдсан  "Хятад-Монгол нөхөрлөл хятад хэлний төв" нь хятад хэл соёлд сонирхолтой багш, оюутнуудад суралцах таатай нөхцөл боломжоор ханган, хоёр орны залуучуудад харилцан ойлголцоход чухал хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.

4.JPG


5.JPG


7.JPG





Source: