“Хятадын соёл,аялал жуулчлалын өдөрлөг” урлаг соёлын тоглолт соёлын төв өргөөнд зохион байгуулагдав

2019-09-24

Монгол Хятад хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Хятад хоёр орны соёл аялал жуулчлалын салбарын хамтын ажилгааг   шат ахиулан дэмжих зорилгоор   Хятадын соёл,аялал жуулчлалын яам,БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам,Монголулсын Байгаль орчин,аялал жуулчлалын яам, Монгол улсын Боловсрол соёл шинжлэхухаан спортын яамны санаачилгаар Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Хө Нанмужийн соёл аялал жуулчлалын тэнхим, Бээжингийн Шин Лю олон улсын медиа ххк хамтран Хятадын соёл,аялал жуулчлалын өдөрлөг”урлаг соёлын тоглолтыг 8-р сарын8-ны өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулав. БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мин, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Ли Вэй, Хятадын соёл, аялал жуулчлалын яамны олон улсын хамтын ажилгааны газрын орлогч дарга Жан Ши Лун, Монгол улсын Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны дэд сайд Ганбаяр, Байгаль орчин,аялал жуулчлалын яамны дэд сайд Батбаяр, Улаанбаатар хотын захирагч Амарсайхан гэх мэт хоёр орны засгийн газрын албан хаагчид, хэвлэл мэдээллийн салбарийнхан үзэгч олон гээд 1000 гаруйзочид хуран цугларав.


Хүндэт зочид тоглолтын үеээр   


    Элчин сайд Шин Хай Мин хэлсэн үгэндээ:Хятад орныг төлөөлөн Монгол улсын Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Байгаль орчин,аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын захиргаа гэхмэт холбогдох яамдуудад гүн талархал илэрхийлье.Тэрээр 2014 онд Ши Жин Пин даргын Монгол улсад хийсэн айлчлалаас хойш хоёр орны харилцаа хөгжлийн шинэ шатанд хүрч,   олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тодорхой үр дүнд хүрэхийн зэрэгцээ соёл аялал жуулчлалын салбарт үүнийг дагаад хамтын ажиллагаа улам бүр идэвхижиж байгаа юм. Хятадын Хө Нань мужийн уушуугийн баг Шао Лин кунг-фу болон Тай Жи кунг-фу үзүүлбэрийг Монгол улсын ард түмэнд таалан сонирхуулахаар ирсэн бөгөөд энэ нь Хятадын уламжлалт соёлын чухал хэсэг юм.Монголчууд та бүхнийг Хятадын ард түмний чин сэтгэлийн нөхөрлөл, манай орны үзэсгэлэнт байгалийн өнгө үзэмж,өвөрмөц соёлыг хүлээн авч үзэхийг хүсэжбайна.Мөн түүнчлэн соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа улам илүү амжилт гаргаж, хоёр орны ард түмэн харилцан хүндэтгэх,итгэлцэх шинэ гүүр бий болох болтугай хэмээн ерөөж байна.


                                                           Элчин сайд Шин Хай Мин


    Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны дэд сайд Ганбаяр: Хятадын соёл,аялал жуулчлал яам хоёр орны аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааны индэр байгуулж Монголын ард түмэнд гайхалтай тоглолт зохион байгуулж буйд талархал илэрхийлье.Хятад бол Монгол улсын чухал хөрш улс билээ.Энэ жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр орны засгийн газар олон салбарт хамтран соёл аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулж байгаа нь таатай уур амьсгал бүрдүүлж байгаа юм.Эдгээр арга хэмжээнүүд нь нөхөрлөлт харилцааг илтгэхээс гадна, хоёр орны ард иргэдийг харилцан ойлголцоход, хамтын ажилгааг цаашид өргөжүүлэх үндэс суурь болж байгаа юм.


Боловсрол соёл шинжлэхухаан спортын яамны дэд сайд Ганбаяр


    Тоглолтын үеээр гарын бэлэг болон сугалааны тохирол явуулсан нь үзэгч олныг сэргээж байлаа. Хятадын соёл, аялал жуулчлалын яамны олон улсын хамтын ажилгааны газрын орлогч дарга Жан Ши Лун болон БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Ли Вэй нарХятадыг төлөөлөн Монгол улсын Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Байгаль орчин,аялал жуулчлалын яамд Хятадын байгалийн зураг болон гарын бэлгийг гардуулав. Сугалаа нь нийт 5 тохиролтой хамгийн том тохирол нь Бээжин хотод 3хоног амрах эрх байв. Сугалааны тохиролд таарсан азтай үзэгчид тохиролоо элчин сайд Шин Хай Мин-ээс гардан авав.


Байгаль орчин,аялал жуулчлалын яаманд элчиний соёлын зөвлөх Ли Вэй дурсгалын бэлэг гардуулав


Боловсролсоёл шинжлэх ухаан спортын яаманд Жан Ши Лун дурсгалын бэлэг гардуулав


    Тус тоглолтод Хө Нань мужийн Сун уулын ШаоЛин Си хийдийн уушуугийн хүрээлэн болон Хө Нань мужийн Вэнь тосгоны Жан Бау Жунтай-жигийн хүрээлэнгээс тус тус хүрэлцэн ирсэн байна.


                                                                                         Соёлын төв өргөөний танхим

                       

Тай Жи үзүүлбэр


Уушуугийн үзүүлбэр


Хүндэд зочидтой дурсгалын зураг татуулав


Source: