“ Соёлын бяцхан элч ” тодруулах арга хэмжээний урилга

2020-07-08

     Гадаадад амьдарч буй дотоод, гадаад хүүхэд залуучуудын дундах цахим хэлбэрийн “Цар тахалтай тэмцсэн тухай үйл явдал надаас эхлэн өгүүлэх нь” “Соёлын бяцхан элч ” тодруулах арга хэмжээ эхэллээ.


107509603_730757947704599_4014680994474100542_n.jpg



Шинэ төрлийн корона вирус /ковид 19/ -ийн тархалт дэлхийн дахинаа ноцтой аюул болон хүнд шалгалтыг бий болгож байна.   Цар тахлыг даван туулахыг хамтын хүсэл эрмэлзэл, гадаадад амьдарч буй дотоод, гадаадын хүүхэд залуучуудын найрамдалд харилцааг нэмэгдүүлэх, хүн төрлөхтөний эрүүл ахуй эрүүл мэндийн хамтын нийгэмлэг байгуулах зорилгоор гадаадад амьдарч буй дотоод, гадаад хүүхэд залуучуудын дундах цахим хэлбэрийн “Цар тахалтай тэмцсэн тухай үйл явдал надаас эхлэн өгүүлэх нь” сэдэвт   хамгийн шилдэг 10, шилдэг 100 “Соёлын бяцхан элч ”   тодруулах арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээний ерөнхий зохион байгуулагч: Хятад улсын “Сун чинь лин” сан

Гүйцэтгэгч байгууллага: Хятад улсын “Сун чинь лин сан”-ийн цаг үеийн ноён

Дэмжигч байгууллага: Гадаад дахь Хятадын соёлын төв, Гуан Мин вэб сайт

Тус арга хэмжээ нь гадаадад амьдарч буй дотоод, гадаадын хүүхэд залуучууд хамтдаа цар тахалтай тэмцсэн тухайгаа хэлэлцэх, улс хоорондын нөхөрлөлийг бэхжүүлэх, дэлхийн энх тайвныг хамгаалах, соёлын сурталчилгааг улам нэмэгдүүлэх, хамтдаа сайн сайхан ирээдүйг бүтээх зорилготой юм. Энэхүү арга хэмжээ нь 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл явагдах болно. Гадаадад амьдарч буй дотоод, гадаад хүүхэд залуучуудаас цар тахалтай холбоотой богино хэмжээний видео бичлэгийг авч, Хятад болон англи хэлээр олон улсад үзүүлж, эв нэгдлийг хөгжөөж, дэлхий даяараа цар тахалтай тэмцэх уриа болгох юм

Арга хэмжээний шалгаруулалтыг цахимаар санал хурааж, мэргэжлийн шүүгчээр шүүлгэж хамгийн шилдэг 10,   шилдэг 100 “Соёлын бяцхан элч” ийг тодруулах болно. Ерөнхий зохион байгуулагчаас оролцогч хүүхэд залуучуудад болон удирдагч багш нарт өргөмжлөл гардуулна. “Соёлын бяцхан элч”-ээр шалгарсан хүүхэд залуучууд Бээжин хотод зохион байгуулагдах хүүхэд залуучуудын олон улсын солилцооны арга хэмжээнд уригдах оролцох юм.

Хүн төрөлхтөн нийтээрээ вирустэй тэмцэх дайны үед чиний амьдралд ямар өөрчлөлт гарсан, ямар хүн, үйл явдал чамд мартахад хэцүү байв, танай улс хэрхэн цар тахалтай тэмцэж байна вэ гэдгээ   бидэнтэй хуваалцана уу.

Бичлэг хийх үйл явдлын агуулга:

“Хязгааргүй хайр ба эв нэгдэл”: өөрийн улс болон дэлхий бусад улсын цар тахалтай тэмцэж буй баатруудын тухай

“Хамтын ажиллагаагаар цар тахалтай тэмцэх”: өөрийн улсын цар тахалтай тэмцэж буй тухай, улс хооронд хамтран цар тахалтай тэмцэж буй тухай

“Надаас эхэлж өгүүллэх нь ”: өөрийн, гэр бүл болон хажууд дахь хүмүүсийн цар тахалтай тэмцэж буй талаар

Уралдаанд бүрдүүлэх материал:

Бүртгэлийн хуудас (download from http://ccchinaweb-ub.org/h-col-115.html)

Үйл явдын эх зохиол   /500-800 үгтэй/

Хүүхэд залуучууд эх зохиолынхоо дагуу бичлэг хийнэ

    Оролцогч нар 7 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагаас өмнө бүртгүүлэх хуудас, үйл явдлын эх зохиол болон бичлэгийг



Source: