Монголын залуучууд Хятад соёлын солилцоо арга хэмжээ боллоо

2020-08-11

Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Бээжин дэх Монгол оюутны холбоотой хамтран “Монголын залуучууд Хятад соёлын солилцоо” арга хэмжээг зохион байгууллаа. Өнөөгийн байдлаар Монгол улс ковид 19-ийг дотроо алдаагүй тул нийтийн номын сан, театрыг 7-р сараас нээж, сургууль болон сургалтын төвийг стандартын дагуу аажмаар нээж байгаа. Улаанбаатар дахь Хятадын соёлын төв тус үйл ажиллагааны оролцогчдыг бүртгэж, биеийн халууныг хэмжиж, амны маск зүүлгэж, сүүлийн үеийн нөхцөл байдлыг лавлан асуусны үндсэн дээр анх удаа танхимын хэмжээнд залуучуудын соёлын солилцооны арга хэмжээг зохион байгуулав.   Энэ удаагийн үйл ажиллагаа Хятад дахь Монгол оюутан, мөн шинээр суралцах оюутнуудын   уулзалт байв. Энэ үеэр өөрсдийн сэтгэгдэл, ойлголт, Хятадад олж мэдсэн зүйл, шинэ хичээлийн жилийн бэлтгэл зэрэгт голчилж хандсан юм. Энэ удаагийн солилцоогоор дамжуулж гадаад дахь оюутны амьдралын анхны алхам,   хичээл болон амьдралдаа хурдан дасан зохицох суурийг сайн тавихыг хүссэн юм.  


1. 哈斯巴根副主任致辞.JPG

Хасбагана гүйцэтгэхзахирал үг хэлж байна



Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн гүйцэтгэх захирал Хасбагана БНХАУ-ын Элчин сайдын яамны соёлын зөвлөх болоод Улаанбаатар Хятадын соёлын төвийн захирал Чэнь шуан-ийг төлөөлж Монгол улсын залуучууд   Хятад соёлын солилцооны арга хэмжээнд оролцож байгааг халуун дотноор хүлээн авлаа. Тэрээр хэлэхдээ, Монгол улсын засгийн газар мөн иргэдийн хамтын хичээл зүтгэл, Хятад болон бусад улс оронтой хийсэн нягт хамтын ажиллагаа, ковид 19 цар тахлыг хязгаарлах оновчтой арга хэмжээ авсан зэрэг нь дэлхий дээр дотроо алдаагүй цөөхөн улсын нэг болж байгааг магтууштай юм. Хятадын соёл, хятад хэл сурах дуртай Монгол хүүхэд залуучуудыг манай соёлын төв таатай хүлээн авах болно. Мөн та бүгдийг Монголын хүүхэд залуучуудыг уриалж, Хятадын соёл, аялал жуулчлалын үйл ажиллагааг таниулж, соёлын төвийн платформ дахь Хятадын соёл, аялал жуулчлалын холбогдох мэдээллийг дэмжиж, хүрэлцэн ирж оролцох, Хятад соёлыг илүү өргөн гүн танин мэдэж, Хятад соёлын нарийн учрын мэдлэг нэмэгдээсэй гэж хүсэж байна. Энд хүрэлцэн ирсэн та бүгд цар тахлын улмаас Хятад очиж үргэлжлүүлэн сурах боломжгүй байгаа. Гэхдээ бид хоёр улсын соёлын солилцооны гүүр тасрахгүй, та бүгдийн хятад хэл сурах, хятад соёлд дурлахад огт саад болж чадахгүй гэдэгт итгэж байна. Залуучууд та нарын хоорондын солилцоо, харилцан нөхсөн байдлууд “гэр”-тэй адил мэдрэмжийг эндээс бүрэн олж авч чадна. Ингээд   өнөөдрийн соёлын солилцооны арга хэмжээ амжилттай болохыг хүсье.


2. 活动现场.JPG

Үйл ажиллагааны үеэр

Бээжин дэх монгол оюутны холбоо нь Бээжингийн их сургууль, Чин хуа их сургууль, Хятадын ардын их сургууль, Бээжингийн шуудан, цахилгаан холбооны их сургууль, Бээжингийн гадаад хэлний их сургууль зэрэг 30 гаруй их сургуулийн оюутнаас бүрдэнэ. Тус холбооны дарга Бээжингийн их сургуулийн оюутан Амартүвшин хэлэхдээ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв бидэнд ийм сайхан орчинг бүрдүүлж өгсөнд маш их талархаж байна. Бид цаг мөчийг нандигнан мэрийн суралцаж, ирээдүйд Монгол, Хятад хоёр улсын найрамдлын гүүр болж, Монгол, Хятад залуучуудын нөхөрлөлийн харилцаанд үлгэр жишээ болно гэлээ.


3. 合影留念.JPG

Хамтдаа дурсгалын зурагтатуулав



Source: