Монгол улсын Хятад улсад бэлэглэсэн 30,000 толгой хонинд зориулж бүтээсэн “Улаанбаатар, миний умардын найз” дууны монгол хэл дээрх нээлтийн ёслолын арга хэмжээ Улаанбаатар дахь Хятадын соёлын төв дээр 9-р сарын 25-ны өдөр боллоо. БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх болоод Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Чэнь Шуан, ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн зөвлөх Сун Шюэ Жюнь, МонголУлсын Консерваторын захирал Ц.Пүрэвхүү болон Хятад, Монгол хоёр улсын салбаруудын төлөөлөл энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцлоо.
Арга хэмжээний хүндэт зочид
Чэнь Шуан соёлын зөвлөх нээлтийн үеэр үг хэллээ. Тэрээр хэлэхдээ Хятад, Монгол хоёр улс цар тахлын өмнө харилцан туслалцаж, хүнд хэцүү үеийг хамтдаа давж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийн ойлголтын тод жишээ боллоо. Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед Хятад улсад айлчилж, Монгол улсын ард түмнийг төлөөлж 30,000 толгой хонь бэлэглэж, Хятадын ард түмэнд эмгэнэл илэрхийлж, дэмжлэг үзүүлсэн юм. Энэ сайхан явдал Хятадын ард түмнийг догдлуулаад зогсохгүй мөн дэлхий дахинд эерэг шуугиан тарьсан юм. Хүнийг догдлуулсан энэ сайхан явдлыг тохиолдуулж Улаанбаатар дахь Хятадын соёлын төв болон Монгол улсын Консерватори “Улаанбаатар, миний умардын найз” дууг хамтран бүтээлээ. Еэвэнгийн баяр болох үетэй зэрэгцэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төв энэхүү дууны нээлтийн ёслолын арга хэмжээг зохион байгуулж, найрамдлын энэ дуу нь Хятад, Монголын ард түмний дунд мөнхөрч, хоёр орны иргэдийн найрамдал дуунд уламжлагдаж, бадран дэгжихийг хүсэж байна гэлээ.
Чэнь Шуан соёлын зөвлөх үг хэлж байна
Монгол улсын Консерваторийн захирал Ц.Пүрэвхүү дууны ая зохиогчийн хувьд дууг бүтээсэн багийг төлөөлөж үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, урлагийн хүний хувьд Хятад, Монголын найрамдлыг тэмдэглэсэн агуу бүтээлд оролцож, бүтээлцэх боломж олдсондоо миний бие болоод багийнхан маань маш баярлаж байгаа. Энэ дууны шүлгийн зохиогч шилдэг зохиолч юм. Дууны үгний утга гүн сэтгэгдэлтэй, сэтгэл рүү урсаж орсон. Монгол хэлнээ буулгасан нь мөн оновчтой төдийгүй урлагийн шинжийг бүрэн багтааж чадсан. Хятад, Монголын урлагийн салбарынханы хамтын зүтгэл, БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ болон Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн ихээхэн дэмжлэгээр энэ дууг туурвиж бүтээх явц саадгүй амжилттай байсан. Мөн Хятад, Монгол хоёр орны ард түмний найрамдлын түүхийн гэрч болно гэлээ.
Ц.Пүрэвхүү үг хэлж байна
Үг хэлж дууссаны дараа МУГЖ, дуучин Баярмаа тайзнаа гарч энэхүү дууг дуулж, үзэгчид халуун дотноор алга ташив. Дууны даргаа Хятад, Монголын удирдлага болон хүндэт зочид хамтдаа нээлтийн ёслолын бялууг зүсэж, дууг амжилттай бүтээж, албан ёсоор нээсэнд баяр хүргэлээ.
МУГЖ Баярмаа дуулж байна
Хоёр талын хүндэт зочид бялуу зүсэж байна
“Улаанбаатар, миний умардын найз” дууны шүлгийг БНХАУ-аас Арабын Бүгд Найрамдах Египет улсад суугаа ЭСЯ-ны Элчин сайдын зөвлөх Шы Юэ Вэнь зохиож, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн гүйцэтгэх захирал Хасбагана Монгол хэлнээ орчуулж, Монгол Улсын Консерваторийн захирал Ц.Пүрэвхүү аяыг хийж БНХАУ-ын ард түмэн Монгол улсын ард түмэнд цар тахлын үед сэтгэл харамгүй тусалсанд талархсан сэтгэлээ илэрхийлж мөн Хятад, Монгол хоёр улсын ард түмний андын сэтгэлийг магтан дуулсан юм. Энэ арга хэмжээ нь Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн цар тахлын онцгой нөхцөл байдалд бие дааж зохион байгуулсан арга хэмжээ мөн “Баярт мөчөө хамтдаа хуваалцая” цуврал арга хэмжээний нэг юм. Энэхүү дууны хятад хэл дээрх хувилбарыг хийх ажил явагдаж байна.